Dispatch: SM-ын шинэ хос – KaiStal (Kai+Krystal) +Нетизен

f(x) Krystal, EXO Kai нарыг үерхдэг гэсэн цуурхал удаан хугацааны турш фенүүдийн дунд байсан билээ. Хэд хэдэн нийтлэл хүртэл нийтлэгдэж, жирийн хүмүүс хүртэл тэднийг болздог гэж боддог болсон. Тэгвэл энэ үнэхээр үнэн байжээ. Гэхдээ өнөөдөр 4 сарын 1 болохоор худлаа гэж бодож магадгүй л юм. SM энтертайнментээс аль хэдийн хүлээн зөвшөөрчихсөн. Ингээд энэ тухай мэдээллүүдийн багцыг та бүхэндээ хүргэж байна. 

2016 оны 3 сарын 31нд Солонгосын оддын мэдээний томоохон сайт болох Dispatch-аас тэдний болзооны зургыг олонд дэлгэлээ. Тэд нэг компанид харъялагддаг болохоор трэйний байхаасаа л сайн найзууд болсон бөгөөд нөхөрлөл нь хайр дурлал болон хувирчээ. Dispatch тэднийг хэрхэн дагасан бэ?

Kai EXO-гын Los Angeles-т болсон тоглолтоо(2.14нд болсон) амжилттай дуусгаад 2 хонгийн дараа 2 сарын 16нд Солонгост ирээд 2 сарын 17нд Кристалтай хамт Jung Sisters-ын очих дуртай ресторанд болзжээ. Ресторанаас гарч байх үедээ Dispatch-ынханы хараанд өртсөн байна.

Зурган дээрээс ресторанаас гарч ирээд Kai машинруугаа явах хооронд Кристалыг даарна гээд хүрмээ өгсөнийг харж болно. Мөн Dispatch-ын хэлснээр Kai үнэхээр Gentle, харин Кристал их эгдүүтэй байсан гэнэ.

Dispatch: Тэд 2007 онд трэйний байхдаа танилцсан. Кристал 2006 онд трэйний болж, 2007 онд Кай трэйний болсон.

Q. Удаан хугацаанд сайн найзууд байсан гэсэн үү?

D. Тэд хоёулаа нас чацуу, 94 оных. Гэхдээ сараараа Кай ах гэхдээ Ф экс EXOгоос 3 жилийн өмнө дебютээ хийсэн болохоор Кристал Sunbae. Тэдний 10 жилийн харилцаа ах дүүсийнх бас найзуудынх шиг байсан.

А. Хэзээнээс хосуудын харилцаа эхлэсэн бэ?

D. Кай, Кристал 2 хэд хэдэн төсөл дээр хамт ажиллаж байсан. Жишээлвэл, 
2013 онд F(x)-ын 2 дахь цомог Pink Tape-ын зураг авалт, өнгөрсөн онд 
нэгэн брендийн дэлгүүрийн нээлтэнд хамт оролцсон, бас хамт сэтгүүлд 
зургаа даруулсан. 
А. Тэгээд л фенүүд тэднийг'Kaistal' хосууд гэдэг байх нь ээ ?

D. Маш олон фенүүд тэднийг болздог гэж төсөөлдөг байсан.Аль аль нь хүйтэн
хөндий харагддаг хэдий ч болзоон дээрээ бие биедээ халамжтай, халуун дулаан санагдсан.

А. Хоёулаа их завгүй байсан байх

D. exo 2 дахь дэлхийн хэмжээний аялан тоглолттой. F(x) ч бас Японд тоглолттой
 байсан.1 сард их завгүй байсан ч 2 сард уулзсан. 
А. Тэдний цагийг тааруулж дагах хэцүү байсан байх да.

D. exo 2 сард Dallas,Vancouver,LA,Chicago,New York зэрэг хотуудад аялан тоглолттой 
байсан. Дараа нь Индонезийн Jakarta-руу явах байсан. F(x)-ын хувьд 2 сарын дундуур 
Японы Tokyo,Fukuoka,Osaka,Nagoya хотуудад аялан тоглолттой байсан.Тийм болохоор 
яг тохирсон цагийг нь олох их хэцүү байсан. 

Энэхүү нийтлэл цацагдсанаас цаг орчимын дараа SME мэдэгдэл хийж тэднийг сайн найзууд байсан ч энэ жилээс л албан ёсоор болзож байгаа гэлээ. Ингэснээр Kai, Krystal нар SME-гын албан ёсны хоёр дахь хосууд боллоо. Тэднээс өмнө EXO Baekhyun, SNSD Taeyeon нар 2014 онд харилцаагаа ил болгож, өнгөрсөн 9 сард салсан билээ.

Нетизенүүдийн сэтгэгдэл:

Гарчиг: [Exclusive] “Kaistal” жинхэнэ… Kai ♥ Krystal-ын болзоо

Эх сурвалж: Dispatch via Naver

1. [+4,966, -131] 4 сарын нэгэн үү?…

2. [+4,043, -93] Dispatch үнэхээр … гайхалтай…

3. [+3,037, -116] 4 сарын… нэгэн?…

4. [+2,805, -124] Гайхалтай, Kai, Krystal 2 ..

5. [+1,928, -75] Хөөх гайхалтай ㅋㅋㅋㅋㅋ

6. [+767, -49] Фенүүд аль хэдийн мэдэж байсан…

7. [+653, -44] EXO-гынхон компани дотроо болзох үнэхээр дуртай юм аа ㅋㅋㅋ

8. [+433, -13] Тэднийг хамт явж байсан талаар маш олон фенүүд хэлсэн байдаг. Тэднийг холбох шалтгаан байсан байх нь..

Эх сурвалж: Nate

1. [+707, -17] EXO-гын фенүүд галзуурч байгаа да…

2. [+649, -16] Dispatch-ын 4 сарын нэгэнд зориулсан урхи биш юм уу?

3. [+326, -7] Тэгэхээр Kai Krystal-ын муурыг эмнэлэгт үзүүлсэн гэдэг нь үнэн байх нь ээ… хөөх… /Нэмэлт тайлбар: бараг 10 хүрэхгүй хоногийн тэднийг болздог гэсэн цуурхал гарсан. Pann дээр Kai, Krystal  хоёр хамт амьтны эмнэлэг дээр явж байсан, бас бус баримтууд бүхий нийтлэл тавигдсан ч SM-с мэдэгдэл хийх хэмжээний шуугиан болж чадаагүй/

4. [+81, -1] Энэ бүх хугацаанд фенүүд баримт гаргаж ирээд холбоод байсан нь ийм учиртай байх нь ээ

5. [+76, -2] Саяхан энэ тухай нийтлэл тавигдахад тэнэг фен охидууд нь няцааж, нотолгоо нэхээд байсан ㅋㅋㅋ Тэр нотолгоог нь гаргаад өгсөн Dispatch-д баярлалаа ㅋㅋㅋ

6. [+52, -3] Ямар ч байсан тэр эгчийгээ бодвол хамаагүй дээр хүнтэй уулзжээ

7. [+51, -4] Одууд хэн нэгэнтэй болзож байгаагаа ил болгох гэж яардаггүй байх л да. ㅋㅋ Гэхдээ л маш олон цуурхал, хос эд зүйлс, бас дээрээс нь Dispatch-д баригдчихсан. Kai аялан тоглолтоосоо болоод завгүй ч гэсэн Кристалд цаг гаргажээ ㅋㅋ Яг тохирох хосууд ㅠㅠ

8. [+46, -4] тэд сайхан зохицоно… Фенүүд нь аль дээрээс л мэдэж байсан биз дэ..

Эх сурвалж: Nate

1. [+198, -24] Зарим цуурхал нь үнэн гэж бодож байлаа. Krystal-ыг TOP-той үерхдэг гэсэн цуурхал байсан гэхдээ Kai байж…

2. [+171, -16] Хэдий тэднийг алдартай гэдгийг мэддэг ч гэсэн EXO дебютээсээ хойш энэ богинохон хугацаанд маш олон скандалд өртлөө

3. [+143, -4] Гайхалтай…

4. [+50, -40] Би эмэгтэй л дэ гэхдээ Кристалыг энэнээс илүүг хийж чадах байсан гэж бодож байна… ㅜㅜㅜ Түүнийг жүжигчинтэй үерхдэг байх л гэж бодож байлаа

here

1. +261 / -14
4 сарын нэгээн гэж хэлээч…

2. +224 / -30
Мэдэж байсан юм ааㅋㅋㅋㅋ Фенүүд ч гэсэн мэдэж байсан биз дэ?ㅋㅋㅋㅋ

3. +130 / -13
Зүгээр л болз! 23 нас гэдэг бол болзход яг таарсан нас! тэгээд хэрвээ та 2ыг салвал? Би та хоёрыг дэмжинээ ㅋㅋㅋㅋ

4. +105 / -7
Хүйтэн хөндий эмэгтэй хүйтэн залууг өөрийн болгох хэцүү шүү~?? Эхэндээ жаахан тохирохгүй юм шиг санагдсан ч үнэхээр сайхан зохицож байна. Зан чанар нь адилхан, хэн хэн нь бүжиглэхдээ сайн, царай, aura нь ч адилхан. Надад бол жаахан харамсалтай хэдий ч маш их таалагдаж байна. тэднийг дэмжинээ. Удаан үерхээрэй.  Элдэв янзын муухай сэтгэгдлүүд харагдахгүй байна. Тиймэрхүү сэтгэгдэл уншиад битгий гуниглаасай гэж хүсч байна. Тэднийг болзож байгааг мэдэж байсан л да. Аз жаргалтай байгаарай

5. +45 / -5
4 сарын нэгэн?!;;;

Гарчиг: SM Kai ♥ Krystal нарын харилцааг хүлээн зөвшөөрлөө… “Найзуудын харилцаанаас хосууд болсон” 

Эх сурвалж: Nate

1. [+223, -20]  EXO-гын тэнэг фен охидууд сэрэх хэрэгтэй /Гэхдээ бас санасаныг бодвол харин ч дэмжиж байгаа фенүүд их байгаа юм шиг санагдсан шүү/

2. [+168, -14] EXO маш олон скандалд холбогдлоо. Нас нь ч явж байна. Тийм болохоор би фенүүдийг нь жаахан ч гэсэн тайвшраад, галзуурчихгүй байгаасай л гэж хүсэж байна

3. [+143, -8] Хүлээн зөвшөөрчихжээ…

4. [+27, -2] EXO-гын фенүүд Kai-ыг эмэгтэй хүнээс хол байдаг юм шиг харагдуулах гэж их ч хичээсэн дэ.ㅋㅋㅋ

 

4 thoughts on “Dispatch: SM-ын шинэ хос – KaiStal (Kai+Krystal) +Нетизен

  1. аймар хөөрхөн харагдаад байгаа юм даа ёоооё Кай их л халамжилдаг байхдаа тэр дээгүүрхээ тайлаад Кристалд өгчихсөн байгаагийн хархаар л бүр зүрх зогсчих гээд байх юм :))

Сэтгэгдэл бичих